Дэлгүүр залилах гэмт хэргийн улмаас Америкийн дэлгүүрүүд 14 тэрбум долларын алдагдалд оржээ
Америкийн жижиглэн худалдааны компаниуд аваагүй зүйлээ авсан гэж хуурамчаар буцаах гэмт хэргээс болж энэ жил 14 тэрбум долларын алдагдал хүлээж байна гэж Үндэсний Жижиглэн Худалдааны Холбооноос мэдээлж байна. Тэд яаж дэлгүүр тонодог талаар мэдээлэл өгөх үүднээс нууц камерт буусан бичлэгээс харуулж байна. Жишээ нь, эдгээр худалдан авагчид хэдэн ширхэг хувцас өлгүүрээс аваад хувцас солих өрөөнд орно.
Уутанд хийн хэрэглэсэн хувцас шиг болгочихоод худалдагч дээр ирэн “энэ хувцсыг урд нь авсан байсан одоо буцааж байна” гэж хэлээд мөнгө авна, эсвэл мөнгөө кредит карт руугаа хийлгэнэ. Эмэгтэй огт худалдаж аваагүй зүйлийнхээ төлөө мөнгө нэхнэ. Үүнийг буцаалтын луйвар гээд байгаа юм. Үндэсний Жижиглэн Худалдааны Холбооны хохирлоос урьдчилан сэргийлэх албаны ажилтан Жозеф Ларока хэлэхдээ “Баярын өдрүүдэд дэлгүүрүүдийн худалдаа эрс нэмэгддэг. Үүнийгээ дагаад бараа буцаах нь ч нэмэгддэг. Яг энэ үед хулгайчид ажилдаа ордог” гэжээ.
Дэлгүүр луйвардахаас гадна зарим худалдан авагчид худалдаж авсан зүйлээ эдэлж хэрэглэчихээд буцаадаг. Нэгэнт хуучирсан учир эргэж зарагдахгүй, харин дэлгүүр л алдагдал хүлээдэг.
Энэ эмэгтэй их дэлгүүрээс хуульсан хивс аван кассчин дээр авчраад хажуугаар нь ямар нэг бага зүйл худалдаж аваад зөрүүлээд хивсээ буцаах гэж байна хэмээн хэлдэг. Энэ мөн хуурамчаар буцаах гэмт хэрэг. Яагаад гэвэл эмэгтэй худалдаж аваагүй зүйлийнхээ төлөө мөнгө авна. Флорида мужийн нэгэн дэлгүүрт эмэгтэй худалдан авагч гараараа дүүрэн хувцас барин хувцас солих өрөөнд ороод бүгдийг нь өмсөж үзээд уутанд хийжээ. Дараа нь ууттай хувцсаа урд нь авсан байсан гэж хэлэн буцаахаар касс руу авч очсон. Хэсэг эргэлзсэнийхээ дараа буцаахаа болилоо гэж хэлээд ууттай хувцсаа тэр чигээр нь авч гарах гэж байгаа дүрс нууц камерт бичигдэн баригджээ.
Хэсэг гүрийсний эцэст хэргээ хүлээжээ. Түүнд торгууль ноогдуулсан байна. Дэлгүүрийн нууц камер 24 цаг бичигдэж баримтжуулж байдаг учир худалдан авагчид маргах шаардлагагүй гэж албаны хүн анхааруулж байна.
Н. ЭДДИ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ