
Сирид ерөнхийлөгч Башар Ассадын засгийн газартай хэлэлцээр хийхээр оролдож буй НҮБ-ын төлөөлөгчид аравдугаар сарын 26-ны өдөр тус улсад буун дуу гарахгүй бололтой хэмээн мэдээлжээ.
Учир нь аравдугаар сарын 26-ны өдөр нийт лалын шашинтнуудын баярын өдөр ажээ.
Эйд аль Адха буюу лалын шашны баярын өдөр засгийн газрын цэргүүд галаа зогсоох ба сөрөг хүчнийхнийг ч мөн баярын өдрөөр амар амгаланг эрхэмлэхийг уриалжээ.
Сирийн Чөлөөт арми буюу сөрөг хүчний толгойлогч, генерал Мустафа аль Шейхийн үзэж буйгаар засгийн газарт төдийлөн итгэхгүй байгаа аж. Гэсэн ч уриалгыг хүлээн авах болно хэмээжээ.

Эйд аль Адха баяр нь жил бүр нэг удаа дэлхий дээрх бүх лалын шашинтнууд тэмдэглэдэг томоохон баяр юм.
Энэ баярын үеэр өрх гэрүүд шинэ хоол унд хийж цайлах ба зочин гийчдийг идээ ундаагаар дайлан хүүхдүүдэд бэлэг өгөх, өнчин ядууст хишиг хүртээх зэргээр хамаатан саднаараа баярлан цэнгэдэг аж.
Ажиглагчдын үзэж буйгаар баярын үеэр гал зогсох магадлалтай ч баасан гариг өнгөрмөгц мөргөлдөөн хэвээр үргэлжлэх гэнэ.
Сирийн хямрал иргэний дайнд нэгэнт хүрч, хөрш орнуудад нь ч халдахад ойрхон байгаа юм.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ