Эмээ супермаркеттай шүүхдэж байна

img

82 настай Татьяна Страге хүнсний “Trader Joe’s”  дэлгүүрт лаазласан нөөш толгой дээр нь унасан гэж 350 мянган доллар нэхэж байна. Амстердамын өргөн чөлөө болон Вест  72 дугаар гудамжны хооронд Бродвейд байдаг хүнсний “Trader Joe’s  компанийн дэлгүүрээс 350 мянган доллар нэхэмжилсэн Татьяна Страгегийн нэхэмжлэл Нью-Йорк муж улсын Дээд шүүхийн Манхэттений салбарт иржээ. Лаазтай загасны нөөш  тавиур дээрээс миний толгой дээр унах хүртэл би энэ дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг  байсан гэж 82 настай Татьяна Страге нотолж байна. Загасны махтай сав хамрыг маань хальт цохисноос болж, цус гарсан учир тусламж эрэх үед миний толгой өвдөн эргэж байсан. Хоёр худалдагч эхлээд үл тоож, сүүлд нь л надад цаас, шархны наалт өгсөн гэж нэхэмжлэлд дурджээ. Энэ явдлаас хойш тэр хүнсний “Trader Joe’s”  дэлгүүрээр дахин ороогүйгээр барахгүй,  ерөөс гэрээс гарахаас айдаг болсон гэж Татьяна эмээгийн хүү, өмгөөлөгч Майкл Страге бас хэлсэн байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Qvoo emee !:
Ovoo muu gar emee ym ! omgoologch huugeeree ! dalimduulj ovoo mongo tsohihoor shiidej !
2012-10-25