
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдац удааширч байна. Америкийн нэрт тэрбумтан бизнесмен хөрөнгө оруулалтын “Беркшир хатауэй” холдингийн тэргүүн 82 настай Уоррен Баффет телевизийн Си-эн-эн сувагт ярилцлага өгөхдөө илэрхийлжээ. Дэлхийн эдийн засаг зарим талаар удааширч байгааг, тухайлбал түүний компаниудын санхүүгийн үзүүлэлт харуулж байна гэж тэр хэлжээ.
Дэлхийн олон бүс нутаг, түүний дотор Европ, Ази тивийн эдийн засгийн идэвхжил удааширч байхад, харин АНУ-ын эдийн засаг “удаан ч гэсэн урагшилж байна” гэж Баффет тэмдэглэжээ. Тухайлбал, Америкийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл өсөлтийн хоёр оронтой хурдцыг үзүүлж байна. Шинэ байшин барилгын хэмжээ нэмэгдэж байгаагийн дүнд эдийн засгийн энэ хэсэгт өөрийнх нь компаниудын ашиг нэлээд нэмэгдэж байгааг Баффет дурджээ. Америкийн банкны сектор “сайн бизнес” гэж хөрөнгө оруулагч бас тэмдэглээд, гэхдээ энэ секторт оруулсан хөрөнгийн ногдол ашиг ойрын үед хямралын өмнөх түвшинд буцаж очихгүй гэдгийг анхааруулжээ.
2008 онд Баффет “Форбс” сэтгүүлээс гаргасан манай гаригийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байсан юм. 44 тэрбум долларын хөрөнгөтэй бизнесмен 2012 онд энэ жагсаалтад гуравт орж байна. Зах зээлийн ер бусын мэдрэмжтэй байж, эдийн засгийн баараггүй прогноз дэвшүүлдэгээрээ Баффет нэртэй юм.
“Беркшир хатауэй” холдингийн тэргүүний албан тушаалд өөрийг нь залгамжлах хүнийг товлосон гэж санхүүч хоёрдугаар сард мэдэгдсэн ч одоо болтол түүний нэрийг хэлэхгүй байгаа юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ