Нийслэлийн түүхийг харуулсан үзэсгэлэн нээгдэнэ
Улаанбаатар хот үүсч хөгжсөний 373 жилийн ойн хүрээнд Нийслэлийн архивын газраас “Нийслэлийн түүх-архивын баримтанд” сэдэвт үзэсгэлэнг гаргах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 11:00 цагт Нацагдоржийн номын санд болно. Энэ сарын 30-ныг хүртэл гаргах уг үзэсгэлэн "Нийслэлийн хотын захиргааны нэрийн өөрчлөлт, бүтэц, зохион байгуулалт", "Нийслэлийн иргэдийн ахуй амьдрал" зэрэг таван төрлийн үзмэрийн хүрээнд дэлгэгдэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ