
АН-аас зохион байгуулж буй “Монгол хүн 2020” хэлэлцүүлэг 20 дахь аймаг болох Архангай аймагт энэ сарын 29, 30-ны өдрүүдэд боллоо. Хэлэлцүүлэгт АН ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ ын гишүүн, Монгол Улсын баатар Э.Бат Үүл, Архангай аймгаас УИХ д сонгогдсон УИХ ын гишүүн Р.Гончигдорж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, НХХ ийн яамны дэд сайд Д.Нямхүү нар оролцсон байна.
Хэлэлцүүлэг “Эрх чөлөөтэй Монгол хүн”, “Эрүүл чийрэг Монгол хүн”, “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Ажилтай орлоготой Монгол хүн”, “Аюулгүй орчинтой Монгол хүн” гэсэн үндсэн таван сэдвийн хүрээнд болж хэлэлцүүлэгт 19 сумын 500 гаруй хүн оролцож өрх гэр, сум аймгийнхаа хэмжээнд тулгамдсан асуудлаа ярилцаж, аймаг орон нутгийнхаа хөгжлийн гарцыг хамтдаа тодорхойлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ