Ямайкт Сэнди хар салхи шуурч байна

img

Ямайка арлыг дайрч буй Сэнди хар салхи нийслэл Кингстон хот орчимд хүчтэй шуурсны улмаас байр сууцнууд усанд автахын зэрэгцээ хөрсний гулгалт  үүсч олон хүн гэр орноо орхин  хоргодох байранд байрлаж байна. Хүчтэй бороо бүхий гамшигт шуурга нь цагт 125 км цагийн хурдтай шуурч байна хэмээн  “Үндэсний Хар салхи судлалын төв”-өөс мэдээллээ. Хар салхи хүчтэй  шуурч байгаатай  холбоотойгоор сургуулиуд үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Түүнчлэн орон нутгтийн  болон  олон улсын бүх нислэг цуцлагджээ.  Шуурга хүчтэй шуурч буй  бүс нутгуудад иргэдийг хөл  хорьсон бөгөөд хүнс хоолоо  нөөцлөн шуурга намдтал гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна. Цаг уур судлаачдын  урьдчилсан мэдээллээр хар салхи цаашид илүү хүчээ авах төлөвтэй байгааг мэдээлжээ. Сэнди хар салхи Ямайкийн хойд эргээс 20 км цагийн хурдтай эхэлсэн бол өнөөдрийн  байдлаар зүүн хойд эрэг хүрч гамшиг тарин цаашилсаар Порт Антонио хотод хүрээд байна. “Үндэсний Хар салхи судлалын төв”-ийнхний анхааруулж буйгаар хар салхины нөхцөл байдал цаашлан Гаити улсад нүүрлэсэн гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байгааг анхааруулжээ. Тиймээс уулархаг  бүсэд амьдарч буй иргэдэд үер ус болон, хөрсний  нуралтаас сэргийлэхийг сануулахын зэрэгцээ  хоргодох байруудыг бэлтгэж эхэлжээ. Үерт автсан зарим хот тосгонуудад  үерийн  устай хамт матарууд хотод орж ирсэн байна. Тэдгээр  матрууд өтгөн ой шугуй бүхий ойн нуураас урсаж ирсэн  хэмээн АР агентлаг мэдээлэв. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ