Нидерландын төлөөлөгчидтэй албан уулзалт хийв

img

Нидерландын Вант Улсын Эдийн засаг, хөдөө аж ахуй, шинэчлэлийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга С.Смит, Гадаад хэргийн яамны Ази, номхон далайн газрын дарга К.Хартог тэргүүтэй Нидерландын Засгийн газрын төлөөлөгчид энэ сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, Монгол, Нидерландын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар манай холбогдох байгууллагуудтай албан уулзалтууд хийв. Уулзалтын хүрээнд  Монгол Улсын Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Батхишиг Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн яамны Ази, номхон далайн газрын дарга К.Хартог нар энэ сарын 24-нд хоёр талын уулзалт хийв. Талууд уулзалтаар хоёр талын улс төр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх тухай санал солилцлоо. Мөн өдөр Монгол Улс, Нидерландын Вант Улстай диломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүлээн авалт зохион байгуулагдсан бөгөөд Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Батхишиг Монголын талыг төлөөлж оролцов хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ