Тэмцээний дүн бямба гаригт гарна

img

Улаанбаатар хот үүсч хөгжсөний 373 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Нийслэлийн Засаг даргын нэрэмжит буудлагын нээлттэй тэмцээн Техникийн спортын төвийн буудлагын клубт үргэлжилж байна. Тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд 10 төрлөөр нийт 230 тамирчин цэц мэргэнээ сорьж байгаа билээ. Тус тэмцээнд ОХУ-ын Казань хотод болсон оюутны ДАШТ-нээс алтан медаль хүртсэн ОУХМ Г.Нандинзаяа, хүрэл медаль хүртсэн О.Янжинлхам, Т.Баярцэцэг нар оролцож байгаа юм. Мөн ОХУ-ын Улаан-Үдэ хотоос Владимр Петрович Бусовиков ахлагчтай баг тамирчид өрсөлдөхөөр иржээ. Тэмцээний дүн бямба гаригт гарч төрөл тус бүрээс алт, мөнгө, хүрэл медаль болон цомын эзэд тодрох юм.   Д.Цэцэг            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ