УИХ-ын эмэгтэй гишүүд Эрүүл мэндийн сайдтай өглөөний цай уув

img

"Эрүүл чийрэг Монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд хийх эрхзүйн шинэчлэлийн үзэл баримтлалыг УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэгт танилцуулах, тэдний санал бодлыг сонсох, улмаар дэмжлэгийг авах зорилгоор Эрүүл мэндийн сайд Н.Удвал УИХ-ын эмэгтэй гишүүдийг ЭМЯ-нд өнөөдөр ажил хэргийн өглөөний цайнд урьсан байна. Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрх зүйн томоохон өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөсний дагуу Шинэчлэлийн Засгийн газрын эхний хоёр жилд багтаж хэд хэдэн хууль, бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах саналыг УИХ-д өргөх барих гэж байгаа билээ. Уулзалт, ярилцлагын үеэр хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үйлджээ. ЭМЯ-ыг төлөөлөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийг төлөөлөн УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар гарын үсэг зурсан байна. Ажил хэргийн өглөөний цайнд УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар хүрэлцэн ирж эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилцаж санал солилжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Manai emegteichuud mundag shuu. dahin dahin amjilt husye.
2012-10-25
Usa:
Udvald ih amjilt huseye.Ta bol mongoliin shildeg emegteichuudiin neg mun. Tand sain saihan chadaltai um buhen baina.Ene ataarhuu huduunii teneguud yu medehgui baij hudlaa hun muulahaa bolimoor um.Bichmeer baival Medej baigaad bichej baimaar um daa.Emegteichuuddee ih amjilt huseye
2012-10-25
Otgoo:
Oyunhorol emegtei gichuudiin toond ordogguin boluu
2012-10-25
iish ene Udval yum hiij chadahuu
2012-10-25