АНУ-ыг Элчин сайдыг хөнөөсөн этгээд амь үрэгдэв

img

Ливи дэх АНУ-ын Элчин сайдын яам руу халдаж Элчин сайд болон гурван хүний амь нас хохироосон хэрэг өнгөрсөн сард гарсан. Уг хэрэг зөнч мэргэн Мухамедийг доромжилсон кино хийснээс үүдсэн билээ. Тус хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос шалгаж байгаа. Холбооны мөрдөх товчооныхон энэ хэрэгтэй холбогдуулан Тунисийн хоёр иргэнийг Турк улсад баривчлан саатуулаад байсан. Харин  энэ хэрэгтэй холбоотойгоор шалгагдаж байсан нэгэн эр өчигдөр Египетийн Кайр хотноо амиа алдсан байна. Амиа алдсан сэжигтэн өчигдөр Кайрийн Мадинет Насер  гудамжинд аюулаас хамгаалахын ажилтнуудтай буудалцсан аж. Тэрээр цэргүүд рүү гар бөмбөг ашиглан дайрсан хэдий ч  өөрөө уг бөмбөгөнд өртөн нас баржээ. Тэрээр тухайн байранд удаан хугацаанд орогнож байсан нь тодорхой болсон юм.  Тус байранд их хэмжээний ээр зэвсэг байсан бөгөөд зугтахаар бэлдэж байсан хэмээн зарим эх сурвалжууд мэдээлжээ. Сэжигтний тухайд одоогоор нэрнээс нь өөр тодорхой зүйл олдоогүй байгаа юм байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

их хэмжээний ЭЭР зэвсэг байсан байна шүү та минь
2012-10-25
ANU-g hunuusun aluurchin yum uu, elchin saidyg ni hunuusuun aluurchin yum uu? Shuudynhan, ta nar dandaa iim buduuleg aldaanuudyg gargaj bh yum!!! Hunii ug avdagguii malnuud yum aa!!!
2012-10-25