Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

img

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Хуралдааны эхний асуудал болох  Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад  гишүүдийн зүгээс  зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй  тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь  батлуулахаар гаргасан  Ц.Баярсайхан гишүүний горимын саналыг  гишүүдийн олонхи дэмжив. Ингэснээр Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулахаар болсон. Харин хуралдааны хоёр дахь асуудал болох  Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад түр завсарлага авч уг асуудлыг 12.00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Тэгвэл дөнгөж сая Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай хуулийн төслийг гишүүдийн нэгдсэн саналаар дэмжиж Чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Тодруулбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар боловсролын хуулийн нэмэлт гурван заалт дээр зохицуулалт хийж, боловсронгуй болгож үдээс хойшхи чуулганд оруулахаар  болов. Гишүүд боловсролын салбарынхны таван жилд нэг удаа эмнэлгийн үзлэг шинжилгээнд орох эрхийг дэмжсэнгүй. сургууль цэцэрлэгийн туслах ажилчид, аймгийн төвийн багш нарын нэмэлтийг хэвээр нь баталж, арга зүйч, номын санч гэсэн сургууль цэцэрлэгийн туслах ажилчдын нэмэлтийг харин хойшлуулах санал дээр санал нэгдлээ. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

muuhain yalgavartai bodlogo gargaj dee,nomiin sanch,arga zuich nar yalgaagui sh dee
2012-10-25
Гарчиг нь юу гэж ойлгох ёстой гарчиг вэ?
2012-10-25