
Өмнөд Африкийн алтны уурхайн 8100 уурхайчин ажлаасаа халагджээ. Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн тогтвортой бус нөхцөл байдалд буй уурхайчид өнөөдөр ч гэсэн чухам ямар ирээдүй хүлээж буйг мэдэхгүй хэвээр байгаа. Йоханесбург хотын ойролцоох “Gold Fields” компанид өнөөдрийн байдлаар 15 мянган ажилтан харьяалагддаг хэдий ч тэдний 8100 нь ийнхүү ажилгүйчүүдийн тоонд оржээ. Үлдсэн ажилчдын хувьд ч тэдний хэд нь маргааш гэхэд ажилгүй болох нь тодорхойгүй байдалд ажиллаж байна.
Ажлаасаа халагдсан хүмүүс эргэн ажилдаа орохыг хүссэн ч компанийн удирдлагууд эргүүлэн авах боломжгүй гэж үзжээ.
Өнгөрсөн хугацаанд гарсан бослого үймээнүүд нь ажлын байрнаас гадна цалин хөлсний асуудал байсан юм. “Gold Fields” уурхайн ажилчдын хувьд бусад уурхайн ажилчдаас хамаагүй бага цалинтай аж. уурхайн хувьд сүүлийн үед цалин хөлс багасхаас гадна амралтгүй ажиллуулах, ажлын байрны дарамтууд ихэссэн тухай ажилчид хэлж байна. Түүнчлэн “Anglo-American Platinum” мөн 12 мянган хүнийг ажлаас халсан байна. Тиймээс уурхайчид ажил хаялт зарлаад байгаа юм.
Өмнөд Африкт уурхайн ажилтнуудын ажил хаялт болоод бослого үймээнтэй холбоотойгоор 40 орчим уурхайчин амь насаа алдаад байгаа билээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ