
Монголын газар нутгийн нэр судлаачдын нийгэмлэгээс хөдөө нутаг эзгүйрч, цөлжиж, газар усны нэр баларч байгаатай холбогдуулан “Монгол газар усны нэрийн домог цуглуулах” улсын уралдаан зарласан билээ.
Уг уралдаанд иргэд идэвхтэй оролцсон бөгөөд 15 ба түүнээс дээш тооны домог цуглуулсан хүнд нэгдүгээр байрын шагналыг өгөхөөр удирдамжид заасан ч зарим нь 500 хүртэл домог ирүүлсэн байжээ.
Уралдааны тэргүүн байрыг судлаач О.Сүхбаатар хүртсэн бөгөөд тэрбээр “Монгол газар усны домог” нэртэй эмхтгэл ном 2001 онд гаргаж байсан байна. Уралдаанд оролцсон нийт иргэдийн ирүүлсэн домгийг нэгтгэж, ном болгохоор ажиллаж байгаа төдийгүй газар усны нэрийн домгийн сан бүрдүүлэхээр төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ