
Хотын баруун хойд хэсгийн хэрэглэгчид болох Ханын материал, Баянхошуу, Баруун салаа, Зүүнсалаа орчмын цахилгааны хүчдлийг сайжруулах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, Баянхошуу дэд станцын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийхээр болжээ.
Үүнтэй холбогдуулан энэ сарын 26, 27, 31-ний өдрийн 08.00-18.00 цагийн хооронд нийслэлийн
Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 25 дугаар хорооны айл өрхүүд, Зүүнбаян уул, Зээл, Овоот, Хонхор, Хилчин, Нуур, Малчин, Хувьсгалчдын гудамжны болон Зүүн салаа, Баруун салаа, Баянхошуу, Ханын материал орчмын өрхүүдийн цахилгааны эрчим хүчийг түр хязгаарлахаар болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ