Халлоуинд бэлэн үү...

img

Барууны ертөнцөд нэлээдгүй нижгэр баярт тооцогддог Халлоуин буюу сүнсний баяр тун удахгүй болох гэж байна. Аймшигт сүнс болон үзэшгүй муухай  царайг гаргаж чадсан хүн энэ баяраар хамгийн сайхан  харагдах боломж тохиодог билээ. Манайд ч бас уг баярыг тэмдэглэх чиг хандлага сүүлийн жилүүдэд ихсээд байгаа. Тиймээс Халлоуины баярын үдэшлэг дээр бусдаас ялгарахыг хүсэгчдэд зориулан  Холливудын оддын  “Халлоуин 2012” –аар  ямар дүрд хувирсныг толилуулж байна. Ким Кардашиан: Хор найруулагч авхай.  Ороонго өвсөөр биеэ хулдсан улаан үст дур булаам хор найруулагч . Алисон Хенниган:  Тэрээр  мануухайн дүрд хувилжээ.  Зөвхөн  өөрөөсөө гадна  бяцхан  охиноо  ягаахан  хулуу болгон  сүнсний баярт ирж байсан аж. Энни Лин Мак Крод:   Бие зарс хийлгэм лусын савдаг болсон нь Лас Вегасын “Pure” шөнийн  клубт цугласан олны анхаарлыг татаж  байв. Мишель  Трахтэгберг:  Бүхний анхаарлыг татаж чадсан бас нэг хувилбар бол улаан үст цэнхэр охин байлаа. Биеэ цэнхэрээр будаж бүхэл шөнийг өнгөрүүлнэ гэдэг бас л эр зориг шүү. Дуучин Ферги: Теди бамбарууштай сэтгэл татам гүнж болжээ. Заавал ч үзэшгүй муухай болох албагүйг тэрээр  харуулахыг хүсч л дээ. Дита Тээс:  Гялгар хар гадаргуу бүхий  бие барьсан хувцас бол муур  эмэгтэй. Кристина  Агулиера : Хөлөг онгоцны ахмад болон хувирсан байна.  Сайн дуучнаас гадна  хөлөг онгоцны чадварлаг ахмад болохыг хүссэн бололтой. Леона Льюис: Үзэсгэлэнт хатагтай ийм дүр зургийг бий болгож чадсан байна. Хоёр өөр өнгийн  нүдний линз ихээхээн үүрэг гүйцэтгэжээ.    Лорен Конрад:  Бяцхан сахилгагүй  хулгана.  Түүнд ердөө л  цагаан толботой улаан даашинз  бас нүүрэн дээр зурах харандаа хэрэгтэй. Миранда Керр:  Викториа Секретсийн сахиусан тэнгэр сүнсний баярт циркчин болжээ.  Донжтой  харагдаж байгаа биз. Э. Мөнхнасан        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

era:
goy umaa iim bayrt oroh umsan
2013-01-18
haha ter bayar aimaar huch orno doo te jinhene orig mangasuudaar chimeh yum bnaldaa
2012-10-26
ynen ynen
2012-10-26
ulzii:
tsagaan sar Undesnii ix bayar naadam l bayar yumdaa
2012-10-26
S:
Huniig doromjlohdoo bish saihan ug helehdee l garguund bmaar bn daa!
2012-10-26
хэлоуинд манай шоу бизнесийн зарим одууд нүүр амаа будахгүй гарч ирвэл гарцаагүй шагналт байранд орно до
2012-10-26
haha ter bayar aimaar huch orno doo te jinhene orig mangasuudaar chimeh yum bnaldaa
ynen ynen