
Стандартчилал,хэмжил зүйн газар нь “Миний бүтээлч ажил манай байгууллагын амжилтын үндэс “ сэдэвт аяны хүрээнд стандартыг бүх нийтэд мэдээлэх, сурталчлах талаар тодорхой хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.
Тухайлбал өнгөрөгч баасан гаригт Г.В Плехановын нэрэмжит Эдийн Засгийн их сургуулийн “Улаанбаатар” лицей сургуулийн 7-р ангийн сурагчдад “ Стандарт гэж юу вэ? Стандартыг амьдралд хэрэглэх нь” сэдэвт хичээлийг СХЗГ-ын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Ш.Бадамханд, Д.Даш-Янжмаа, Ц.Оюунгэрэл нар заажээ.
Тус сургуулийн Монгол дахь салбарын захирлын нэгдүгээр орлогч Л.Дугаржав хэлэхдээ “Засгийн газрын байгууллага Стандартчилал, хэмжил зүйн газраас зохион байгуулж байгаа энэ ажлыг манай хамт олон дэмжиж байна.Хүүхдүүдэд, тэр тусмаа манай сургуулийн сурагчдад Монгол улсын стандартын тухай хичээл зааж, энэ талаар тодорхой мэдлэгтэй болгож байгаа нь манай хүүхдүүдийн цаашдын суурь боловсролд үнэтэй хувь нэмэр болно,Цаашид танай байгууллагатай хамтран ажиллах асуудал нээлттэй. ” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ