Чуулганы хуралдаан болж байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 15.00 цагт  товлогдсон боловч гишүүдийн ирц   хүрэхгүй  удааширсаар 16.00 цагийн орчимд эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд нийт гишүүдийн 62 хувь буюу 44 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Яг одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай зэрэг Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн төслийн анхны  хэлэлцүүлгийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж байна. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
golognud
2012-10-25