
Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан энэ сарын 03-ны 14 тоот захирамжаар байгуулагдсан “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих хоёр дахь үндэсний хөтөлбөр боловсруулах” ажлын хэсгийн анхдугаар хуралдаан уржигдар ЭМЯ-нд болжээ.
Ажлын хэсгийн анхны хурлаар хөтөлбөр боловсруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хөтөлбөр боловсруулахад зайлшгүй шаардлагатай суурь мэдээллээр гишүүдийг хангах үүргийг холбогдох яам агентлагуудад хуваарилан, ажлын хэсгийн дэргэд техникийн дэд ажлын хэсэг томилон ажиллах шийдвэрийг гаргасан байна. Төлөвлөгөөний дагуу Үндэсний хөтөлбөрийн төслийг ирэх 12 сарын 1-ний дотор эцэслэн боловсруулж дуусахаар тогтжээ. Түүний дараа сонирхогч талуудын оролцоог хангасан уулзалт, зөвлөгөөнүүдийг зохион байгуулан, нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.
Энэхүү ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал ахалж, Монгол улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бол Нийслэлийн Засаг дарга, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газрын дарга нар бүрэлдэхүүнд нь орсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ