Хятадад интернэт гэмт хэрэг ихэсчээ

img

БНХАУ-д интернэтийн  хяналт  чанга байдаг.  Учир нь олон сая хүн үймээн самуун тарих,  элдэв бослого  гаргуулахгүй байхыг тулд нийгмийн  сүлжээнд ихээхэн  анхаарал хандуулдаг. Энэ нь сүүлийн жилүүдэд илүү  чангарах  хандлагатай байгаа  бөгөөд иргэдийг  интернэт хэрэлээнээс холдуулахыг улам бүр  илүүд үзэх болоод байгаа аж. Тиймээс хятадад шинээр вэб үүсгэх, домайн нэр авах зэрэг нь төрийн хяналт дор явагддаг бөгөөд энэ эрхийг олж авах нь ч амаргүй гэнэ. Судалгаагаар БНХАУ-д 500 сая гаруй интернэт хэрэглэгч бий гэсэн мэдээ бий. Зарим нэг сайтууд ийм хатуу хяналтаас зайлж, гадаад улсын нэр дээр домайн эрхээ авсан байдаг ажээ. Өнгөрсөн онд гэхэд интернэтийн орчин дахь гэмт хэрэг өсөх хандлагатай болоод байгаа аж. Үүнд порнограф, хар тамхи, хүний  наймааны хэргийн сүлжээ байдаг аж.  Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхээр  цагдаагийн байгууллага хоёр сарын хугацаатай ажиллагаа зохион байгуулжээ. Харин  тус ажлын үр дүнд 700 гаруй бүлэглэлийн 8900 орчим хүнийг  баривчилсан байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

GOMBOO:
OMHII HETUUD MONGOLCHUUDIIG HAR TAMHIND ORUULAAD YANDA
2012-10-25