Таван тэрбум ам.долларын бонд гаргана

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 76.9 хувийн саналаар тогтоолыг баталлаа.

Ингэснээр Засгийн газрын хувьд  2012, 2013 онд  таван тэрбум ам.долларын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах эрхийг аваад байна. Эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргана. Мөн Засгийн газраас гаргах энэхүү үнэт цаасыг халамж, төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулахгүй. Урт болон дунд хугацааны бүтээн байгуулалтын ажлыг хийхэд зарцуулахаар заагаад байгаа юм.  Тогтоолын төсөл батлагдсан өдрөөс хэрэгжих юм.

У.Хаш

СЭТГЭГДЭЛ БИЧИХ