Хямд үнээр нүүрс хэрхэн худалдан авахыг Засгийн газраас танилцууллаа

img

Засгийн газраас гэр хорооллын өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулах арга хэмжээ авч эхэллээ. Энэ ажлын хэрэгжилт хийгээд иргэд хямд үнээр нүүрс хэрхэн худалдан авахыг өнөөдөр Шинэчлэлийн Засгийн газраас нийслэлийн зургаан дүүргийн 88 хорооны дарга, хэсгийн ахлагч нарт танилцууллаа. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний үнэ дунджаар 225 мянган төгрөг, жижиглэнгийн худалдаанд 6-7 кг-ийн багтаамжтай жижиг тор нүүрс 1500-2000 төгрөгт хүрээд байна. Тэгвэл энэ ажлын үр дүнд 40 кг-аар савласан жижиглэнгийн нүүрсийг 3200 төгрөгөөр буюу 1 тн-ыг нь 80 мянган төгрөгөөр нийслэлийн айл өрхүүд авах юм. Ийм эрс хямдралтай үнээр 2012 оны 11 сарын 7-ноос 2013 оны 5 сарын 7 хүртэл зургаан сарын хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллын 126000 өрх бүр 2,6 тонн нүүрс авах боломж бүрдэнэ. Үр дүнд нь айл өрхүүд нүүрснийхээ зардлаас 320 мянган төгрөг хэмнэх бөгөөд нийслэлийн хэмжээнд энэ нь 40 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгоно. Өнөөдрийн уулзалтын үеэр хэсгийн ахлагч нарын зүгээс Багануурын нүүрсийг сонгох болсон шалтгааны талаар олонтаа асуулаа. Налайхын нүүрсний уурхай бүхэлдээ хувийн хэвшилд шилжсэн, олборлох нөхцөл хүнд, аюултай тул төрийн өмчийн оролцоотой Багануурын уурхайгаас иргэдэд хямд үнээр нүүрс нийлүүлэх зохицуулалт хийснийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх тайлбарлалаа. Ингэхдээ Багануурын уурхайн нүүрсний чанарт онцгойлон анхаарч, 2-15 см-ийн голчтой нүүрс нийлүүлэхээр уурхайн өрөгцөгт тусгай шигшүүр тавихаар харилцан тохиролцсон. Иймд иргэдэд очих нүүрс хаягдал гологдолгүй байх юм. Нийслэлийн нэг өрх хоногт дунджаар 14 кг, хотын гэр хорооллынхон нийтдээ 1764 тн нүүрс түлдэг учир энэ хэрэглээг хангахын тулд Багануурын уурхайгаас өдөрт 28 вагон нүүрсийг иргэдийн хэрэглээнд зориулан гаргах, мөн олборлосон нүүрсийг саадгүй тээвэрлэн нийслэлд хүргэх талаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэнтэй тохиролцоонд хүрлээ. Төмөр замаар тээвэрлэж ирсэн нүүрсийг Толгойт, Амгалан өртөөн дээр савлаж, хороодод хүргэх ажлыг хувийн компани гүйцэтгэнэ. Хорооноос цаашхи дамжлагыг борлуулагчид гүйцэтгэх ба хороо тус бүрт эхний ээлжинд хоёр борлуулалтын цэг байгуулна. Ингэхдээ тухай хорооны нутаг дэвсгэрийн хүн ихтэй хэсгийг сонгоно. Хамрах хүрээний хувьд баруун талд Эмээлт, зүүн талд Хужирбулан хүртэлх нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд борлуулалт хийнэ. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ ажилд Багануурын нүүрсний уурхай, Улаанбаатар Төмөр Зам, нийслэл, дүүрэг, хороод болон савлалт, түгээлт хийх “Эм Жи Эл Эс Би” компанийн 1600 орчим гэрээт ажилтан, нийтдээ 4000 гаруй хүн оролцож байна. Гэр хорооллын өрх бүрт хуваарилагдах 2.6 тонн нүүрсийг нэгэн зэрэг олгох бололцоогүй тул иргэн та 3 хоног тутам 40 кг-аар савласан 1 шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр худалдан авах боломжтой. Хямд үнээр борлуулах хүртэл олборлолт, тээвэрлэлт, савлалт, хүргэлт, түгээлтийн олон дамжлага бүхий ажил ард нь үргэлжилж байгаа тул иргэд нүүрсээ нэг дор бөөнөөр авах боломжгүйг анхаарах хэрэгтэй. Хямд үнээр нүүрс авах эсэх сонголт хэрэглэгчдэд үлдэх ба авах иргэд хэсгийн ахлагчдаа бүртгүүлэн, банкинд тушаасан мөнгөний баримтаа борлуулагчид өгөн нүүрсээ авах юм Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Noyn:
Ene bol hugjil bish muhardal tolgoin yugar dvvrsen hvmvs bdag bna... gantshan shuudai nvvrs awah ged ochirlod bankind mungu tushagad zogsoj baihu... ene bol ydarsan ard tvmner dajignaj bga... ard tvmnere toglsoson tur uudulkude
2012-10-29
Зочин:
энэ бол худлаа шоу, өөрсдийнхөө компаний шороотой хэн ч авахгүй нүүрсийг улсын төсвөөс мөнгө гаргаж шоудож байна. Тэгээд бөөн чирэгдэл. Хэн тэр холоос таксидэх вэ? Гэртээ хүртэл адилах үнэтэй юм болно доо
2012-10-29
uyanga:
энэ шаал дэмий юм хийхийн хэн тэгээл 3 хоног болгон банканд мөнгөө тушаагаал нүүрс авахгаал ухнатаад байж байдын. АН-нхан ард түмнийг өөртөө бага багаар дасгах гэсэн балиар башир аргуудынх нь л нэг байхгүй юу. Тйим л мундаг юм бол шууд тонноор нь өгчихөж болдгүйн байх даа. Чадахгүй л дээ. Өмхий санаатай заваарсан завхарсан замаа алдсан юмнууд
2012-10-29
Zochin:
Ene mash buruu zuil hiij bna, tuuhii nuurs hyadruulsanaar agaariin bohirdol buur iheer nemegdej, buh niiteerei uushgini uvchintei bolno!!!! Delkhiid tuuhi nuursiig hergelhiig demjij baigaa gantshan zasgiin gazar ene baih. Denduu sudalgaagui shiidver gargaj bna!!!
2012-10-28
harjl baiya
2012-10-26