
НИТХ-ын ээлжит IV хуралдаанаар Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулж баталлаа. Мөн энэ оны наймдугаар сарын 27-оос хоёр сарын хугацаатайгаар “Замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх” тухай тогтоолын хэрэгжилтийг авч хэлэлцэж дүгнэсэн. Улмаар хуралдаанд оролцсон төлөөлөгчид уг арга хэмжээг үргэлжлүүлэх нь зөв хэмээн үзэв. Түүнчлэн автобусыг замын нэгдүгээр эгнээгээр явах хязгаарлалтын бүс Таван шараас Офицеруудын ордон хүртэл үргэлжлэхээр боллоо.
Хотын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины дугаарын хязгаарлалт хэвээрээ үргэлжилнэ. Энэ талаар санал асуулга явуулахад 17 мянган иргэн оролцож, тэдний 87 хувь нь арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн санал өгсөн байна. Төрийн өмчийн 100 хувийн Улаанбаатар дулааны сүлжээ компани, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн төрийн өмчийн хувьцааг хуулийн дагуу нийслэлийн өмчид шүлжүүлэн авахыг дэмжсэн тогтоолыг мөн баталлаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ