Хятадад дунд сургуулиудыг камержуулна

img

БНХАУ-ын  Зижиан мужийн  нэгэн дунд сургуульд хичээл  тарсны дараагаар хүүхдүүдийг ангид нь хорьж хичээл хийгээгүй нэрээр зодож занчиж байсан хоёр багш цагдаа нарт үйлдэл дээрээ баригджээ. Тэд хүүхдүүдийг хүнд сандал, устай хувин өргүүлэн шийтгэхийн  зэрэгцээ биед нь  халддаг байсан аж. Цагдаа нар энэхүү тамлалтыг гэрэл  зураг болон  видео бичлэгээр баримтжуулж авч үлджээ. Цагдаа нарын  мэдүүлж буйгаар  тэдгээр  багш нар хүүхдүүдээр  зүгээр л  зугаагаа гаргаж хүссэнээрээ аашилж байсан. Энэ бол хүмүүжлийн  арга биш гэжээ. Хятад улс хүн амын тоо хэт ихтэй. Түүнийгээ чанга хатуу дэглэмээр сахиулдаг орон.  Иргэдийн  ярьж  буйгаар  сургууль дээр багш нартаа зодуулах нь  бараг  хэвийн үзэгдэл бөгөөд энэ байдалтай  аль аль  тал нь эвлэрсэн  гэж хэлэхэд болох ажээ. Хүүхдүүдийг нь  сургуулиас хасчихгүй явуулж байвал  зодох  занчих  нь энүүхэнд. Иймэрхүү дарамт  шахалтын үзэгдэл нь улсын сургуулиудад хамгийн ихээр  ажиглагддаг юм байна.  Тиймээс БНХАУ-ын Боловсролын яамнаас энэ байдалтай тэмцэхийн тулд сургуулиудыг камержуулж эхэлжээ. Ингэснээр  сургуулийн орчин дахь багш  нарын хүүхдүүдэд үзүүлэх  дарамт багасна гэж үзэж байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dd:
Hyjaa byzryyd...dald oroocoi...oorcndiigoo ingej baihdaa taarcan novsnnyyd.
2012-11-16