
Энэ оны эхээр цаазлуулсан БНАСАУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Ким Чхолийг Умард Солонгосын хувьд ч ер бусын гэмээр аргаар амийг нь хороож, тодруулбал түүнийг шонгийн модонд хүлэн, миномётаар бууджээ гэж Их Британийн “Дейли телеграф” сонинд бичсэн байна. Тус сонинд дурдсанаар, генералаас “юу ч, тэр бүү хэл ширхэг үс ч үлдээхгүйн” тулд Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны тушааснаар цаазаар авах ийм аргыг хэрэглэжээ.
2011 оны сүүлчээр нас барсан БНАСАУ-ын түрүүчийн удирдагч Ким Чен Ирийн (одоогийн төрийн тэргүүний эцэг) хойноос гашуудах дэгийг сахиж баримтлаагүй учир Ким Чхоль цаазлуулсан байна. Дээрх сонинд бичсэнээр, генерал гашуудлын арга хэмжээний үеэр согтуу явж байгаад баригджээ.
2012 оны эхээр БНАСАУ-д Ким Чхолийн зэрэгцээ дээд тушаалын бас хэд хэдэн цэргийн хүн болон нам, төрийн ажилтан сураггүй алга болсон байна. Тус орны шинэ удирдагч болзошгүй өрсөлдөгч нараас өөрийгөө хамгаалж, гол гол албан тушаалд өөрийн хүмүүсийг тавих гэхдээ дээд бүлгийнхний дунд өргөн цар хүрээтэй цэвэрлэгээ явуулсан хэрэг гэж Өрнөдийн болон Өмнөд Солонгосын шинжээчид таамаглаж байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ