3.5 сая ам.долларын хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

img

УИХ-ын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны  байгууллага “КОИКА”-тай хамтран БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Цахим парламент” багц төслийг 2013-2015 онуудад үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцон хэлэлцээрийн протоколд өнөөдөр гарын үсэг зурлаа.

 Уг ёслолын арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж болон бусад албаны хүмүүс, БНСУ-ын талаас “КОИКА”-ын ОУ-ын хамтын ажиллагааны Суурин төлөөлөгч Чой Хын Ёл болон тус улсын мэргэжилтнүүд оролцсон юм.

 Дээрх төслийн техник эдийн засгийн үндэслэлийг судлах  БНСУ-ын судалгааны багууд УИХ-ын Тамгын газарт ирж ажиллан холбогдох судалгааг хийж, харилцах тохиролцсоны үндэсэн дээр хэрэгжүүлэх хугацаа, хамран хүрээ, хоёр талын гүйцэтгэх үүргийг тусгасан байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ