Бирмд шашны мөргөлдөөн ширүүсэж байна

img

Ням гаригаас эхлэн дахин үймээн  самууны  хөлд нэрвэгдээд буй Мьянмарт олон зуун  айлын гэр оронг түймэрдэн шатааж,  хүмүүсийг олноор нь хоморголон устгасан  хэрэг гарлаа. Шашны үзлээс үүдэлтэй үймээн шөнө дунд эхэлсэн бөгөөд мусульман шашинтнууд буддын шашинт айлууд руу халджээ. Иймэрхүү шашны мөргөлдөөн тус улсад өнгөрөгч зургадугаар сараас эхлэн газар авсан бөгөөд үүнээс шалтгаалан улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсч өдгөө 500 орчим хүн амь үрэгдээд байгаа юм. Ийм байдал цаашдаа ч үргэлжлэх хандлагатай байна.  Буддист болон мусульман шашинтнуудын дунд үүсээд буй цуст үймээн  чухам хэзээ намжиж Мьянмарт энхтайван цаг ирэх нь тодорхойгүй  хэвээр байна. Амь үрэгдэж буй хүмүүс ихэвчлэн ганц нэгээрээ явж байгаад эсрэг талынхандаа баригдаж зодуулах, буудуулах зэргээр амь насаа алддаг аж. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkk:
laluudiin esreg dain zarlah heregtei
2012-10-26