
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, ажиглагч болон түншлэгч орнуудын “Эрчим хүчний клуб” байгуулах III хуралдаан ОХУ-д болжээ. Энэхүү хуралдаанд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв оролцсон байна. Тэрээр энэ үеэр ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд А.Б.Яновскийтэй уулзсан байна. Дэд сайд Д.Доржпүрэв Монгол улсын эдийн засаг, эрчим хүчний салбарын өнөөгийн байдлын талаар товч танилцуулж, хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, боломжийн талаар ярилцжээ.
А.Б.Яновский хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүднээс ойрын хугацаанд манай улстай хамтарч ажиллах ажлын хэсэг томилон тодорхой санал хүргүүлэхээ хэлсэн байна.
Дэд сайд Д.Доржпүрэв Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын арга хэмжээ ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдөр болохтой холбогдуулан дэд сайд А.Б.Яновскийг албан ёсоор дээрхи арга хэмжээнд хүрэлцэн ирж, оролцохыг урьсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ