
Ямайкаас эхтэй Сэнди хар салхины чиглэл АНУ-ын Флорида болон Багамын арлуудын зарим хэсгийг чиглэн хүчээ авсаар байна. Хар салхи ялангуяа Ямайка, Куба, Гаитигийн нутгаар хүчтэй дайрч өнгөрөх төлөвтэй байгаа.
Тиймээс тус улсууд нислэгүүдийг цуцлаж, сургуулиудыг хаажээ. Түүнчлэн томоохон гүүрүүдийг ч бас хаасан байна.
Иргэдийг хоол хүнс болоод, цэвэр усны нөөцөө бүрдүүлэн гэрээсээ гарахгүй байхыг орон нутгийн бүх сувгуудаар мэдээлж байгаа аж. Үндэсний “Хар салхи судалалын төв”-ийн мэдээлж буйгаар хар салхины хурд хамгийн ихдээ 165 км цагт хүрэх төвөвтэй байна.
Шуурга АНУ-ын зарим хэсгээр баасан гаригаас ням гаригийн хооронд дайрч өнгөрөх төлөвтэй. Бүтэн 48 цагийн турш үргэлжлэх энэ хар салхины улмаас сүнсний баярыг тэмдэглэхгүй ч байж болзошгүй хэмээн албаныхан мэдээлсэн байна.
Өчигдрийн байдлаар Кубад хар салхи хүчтэй бороотой хавсран шуурсан бөгөөд
шуурганд модод үндсээрээ булгаран унаж зарим барилга эвдэрч сүйджээ. Мөн том том моднууд зам дээр унаснаас замын хөдөлгөөн ч мөн адил зогсоод байгаа аж.
Харин Гаитид хүмүүс хар салхинаас айж түгшин 50 мянга орчим хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн байна. Учир нь 2008 оных шиг гамшиг тохиолдох вий гэсэн айдас Гаитийн ард түмний сэтгэлтийг түгшээж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ