Израйль Суданд агаараас цохилт өгөв

img

Израйлийн агаарын хүчнийхэн Суданы нийслэл Хартум хотын ойролцоох цэргийн бааз руу агаараас довтолж зэвсгийн үйлдвэрийг дэлбэлжээ. Суданд суугаа НҮБ-ийн суурин төлөөлөгч Даффа-Алла Элхаг Аль Осман мэдэгдэхдээ Израйлийн тал ойрын жилүүдэд энэ мэт агаарын дайралтыг гурван ч удаа хийж байна. Гэхдээ Израйлийн тал үүн дээр ямар нэг тайлбар одоо хэр  нь өгөөгүй байсаар  байгаа гэв. Суданы талын эх сурвалжийн мэдээлж буйгаар дэлбэрэлтэд өртсөн үйлдвэр нь Ираны удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулдаг байсан гэнэ. Харин ВСС агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр тус үйлдвэр Ираны зэр зэвсгийн үйлдвэр бөгөөд тэндээс Хамас бүлэглэлд зэвсэг нийлүүлдэг байх магадлал өндөр аж. Тиймээс Израйлийн  тал тэрхүү хууль бусаар зэвсэг нийлүүлдэг гол гарцын нэг гэгдэж буй зэвсгийн үйлдвэрийг бөмбөгдсөн гэнэ. Тэндээс Газын  зурвас болон Синай руу чиглэж буй бүх зэвсэг нийлүүлэгддэг хэмээсэн  байна. Хэдэн жилийн өмнөөс Судан улс Хамас бүлэглэл болоод Газын зурвас руу зэвсэг нийлүүлж байна гэсэн  хардлага яригдах болсон. Хэдийгээр Израйлийн тал энэ хэрэгт албан ёсоор  тайлбар өгөөгүй байгаа ч лхагва гаригт Израйлийн радио нэвтрүүлгээр Судан бол “Терроризмын аюултай бүс” хэмээн зарласан байна. Харин Судан энэ бүх агаарын цохилтууд болон хачирхалтай баримтгүй мэдээллүүд Израйлын талаас дайн  өдөөж байна хэмээжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АРАБУУД ЗЭРЛЭГДЭЭ БИШ. ХАРИН АМЕРИК ИЗРАИЛЬ ДЭЛХИЙН ДАЙНЫГ ӨДӨӨЖ БАЙГАА НЬ ЭНЭ. БОЛОВСРОЛГҮЙ ЮМНУУД ТОТЬ ШИГ БАРУУНЫХНЫГ ДАВТАХААР ДУРГҮЙ ХҮРЭЭД БАЙХ ЮМ
2012-10-26
Юу л болоод байнадаа.Тэглээч энэ Арабын орнууд чинь зэрлэг өвчтэй гарууд байналээшдээ.
2012-10-26
АРАБУУД ЗЭРЛЭГДЭЭ БИШ. ХАРИН АМЕРИК ИЗРАИЛЬ ДЭЛХИЙН ДАЙНЫГ ӨДӨӨЖ БАЙГАА НЬ ЭНЭ. БОЛОВСРОЛГҮЙ ЮМНУУД ТОТЬ ШИГ БАРУУНЫХНЫГ ДАВТАХААР ДУРГҮЙ ХҮРЭЭД БАЙХ ЮМ
evrei pizdanuud haa hol orniig ochij bumbugdunu gej davarsan b,a sh dee..
2012-10-26