Багш нарт тэтгэлэг олгоно

Харин сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох асуудлыг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгасан юм. Гурав дахь санал болох сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багш, туслах багшид 5 жил тутамд 1 удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох асуудлыг 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхийг байнгын хорооны ихэнх гишүүд дэмжсэн байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсны дараа Ц.Нямдорж гишүүн “Хичээлийн эрхлэгч нарын нэр хуульд байхгүй байх юм уу. Хичээлийн эрхлэгч нь сургалтын менежер гэж бичсэн юм уу” гэсэн асуултад А.Бакей гишүүн хичээлийн эрхлэгчийг сургалтын менежер гэдэг болсон гэв. Эл хариултын дараа Ц.Нямдорж “Батлах гэж байгаа төсөлд алга байна. 43.1,43.7 заалтын ард нь хаалтад эрхлэгч гэж бичмээр байна” гэсэн санал хэллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “ Хуулийн төсөлдөө нийгмийн ажилтан гэсэн мөртлөө байнгын хорооны дүгнэлт дээрээ мененер гэх юм. Хуулийн эргэлзээгээ гаргах нь зүйтэй. Нийгмийн ажилтан гээд сургалтын менежер гэдгээ хаалтад бичих хэрэгтэй. Мөн 2013 оны нэг сарын 1-нээс тэтгэмж олгохоор төсөвд оруулж ирсэн байснаа сүүлийн хэлэлцүүлгээр хойшлуулж 2014 он болгосон нь сонин байна. Ард түмэнд өгөх юм аа. ямар их харамлаж байгаа юм бэ. Яамдын мөнгөө төсөвлөхдөө сайн мөртлөө” хэмээн шүүмжилсэн юм. Үүнд З.Баянсэлэнгэ гишүүн “Сангийн яам болон байнгын хорооны хамтарсан ажлын хэсгээс судалгааг үндэслэн зарим багш нарын цалинг хойшлуулж байгаа. Төсөвтэй холбоотой.Төсөв нь ачааллаа дийлэхгүй байна шүү дээ гэв. Харин А.Бакей гишүүн “Нийгмийн ажилтныг хасч байгаа юм байхгүй. Халамж өгөхөөс татгалзая гэсэн саналтай гишүүн байгаагүй. Төсөв даахгүй байгаа учраас хугацааг нь хойшлуулсан. Түүнээс биш иргэдээс мөнгө харамласан юм алга гэл ээ.
Ингээд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн батлах тухай санал хураалтад 47 гишүүн оролцсоноос 74.5 хувийн саналаар баталлаа.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ