Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 70.2 хувь нь “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн юм.
Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төсөлд тусгаснаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нийг Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн онцолж, бүх нийтээрээ амрах юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ