Б.Бат-Амгалан: Энэ дугаарыг минь бэлэглэсэн Ичинноров эгчдээ баярлалаа
Юуны өмнө бяцхан байрны эзэндээ баяр хүргэе. Үнэхээр азтай хүү юм аа. Миний дүү уншигчиддаа өөрийгөө танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Ангийн хүүхдүүд, ах, эгч нар, аав, ээжийн найзууд бүр танихгүй хүмүүс хүртэл надад зөндөө баяр хүргээд л байгаа. Намайг Бат-Амгалан гэдэг. Би 4-р сургуулийн 2б ангид сурдаг.
Миний дүү Юнителийн байрны эзэн болсон гэдгээ яаж мэдсэн бэ?
-Би орой дүүтэйгээ гэртээ тоглоод сууж байсан чинь танихгүй ах залгаад “Миний дүү байрны эзэн боллоо. Баяр хүргэе” гэсэн. Би сайн ойлгоогүй утсаа тасалсан чинь зөндөө олон хүмүүс ар араасаа залгаад, мессеж бичээд эхэлсэн. Тэгэхээр нь би ээжид хэлсэн чинь ээж гайхаад тэр хүмүүстэй ярьсан. Тэгж л анх мэдсэн.
Хэзээ энэ Юнителийн дугаараа авсан бэ?
-Энэ дугаар маань бэлгийн дугаар л даа. Манай ээжийн төрсөн эгч нь үсэглэлийн баяраар минь энэ дугаарыг бэлэглэсэн юм. Миний дүү юу авах уу? Эгч нь жаахан дүүг нь харж байгаа болохоор дэлгүүрээр явж чадахгүй юм гэхээр нь би утастай болъё гэсэн чинь надад энэ дугаарыг өгсөн юм.
Азын байрандаа очиж үзсэн үү? Гаднаа маш гоё хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнтэй юм билээ?
-Яг байрандаа бол очиж үзээгүй байгаа. Харин Юнителийн ах, эгч нар надад жижигхэн байрны хэлбэртэй сувинер бэлэглэсэн. Миний амьдралдаа авч байсан хамгийн гоё бэлэг бол тэр. Би хамаатнуудыгаа орж ирэхээр гайхуулдаг юм /инээв/ Надад батламж, сувинер хоёрыг гардуулж өгч байхдаа Юнителийн хүмүүс маш том, гоё хороолол гэдгийг нь хэлсэн.
Миний дүү азын байрандаа хэнтэйгээ хамт амьдрах вэ?
-Аав, ээж, дүүтэйгээ бас надад энэ дугаарыг бэлэглэсэн Ичинноров эгчтэйгээ хамт амьдарна.
Ангийнх нь хүүхдүүд чамайг байрны эзэн болсныг мэдээд яаж хүлээж авсан бэ?
-Сургуулийн тэмцээнээс медаль авсан хүүхдүүдэд баяр хүргэхдээ бөөнөөрөө босож зогсоод алга ташдаг шиг багш намайг самбарын урд гаргаад ангийн хүүхдүүд Бат-Амгалан, Бат-Амгалан гээд л алга ташаад байсан. Бас сургуулийн хүүхдүүд одоо хүртэл чи байртай болсон юм уу? үнэн юм уу? гээд л ардаас хөөгөөд байдаг юм.
Б.Бат-Амгалангийн ээж П. Мөнхтуяа:
Орчин үеийн хороололд хоёр хүүхдээ
өсгөх болсондоо баяртай байна
Таны хүү үнэхээр азтай юм аа. Нэг сая сугалаан дундаас байрны эзнээр тодорчихлоо шүү дээ? -Ичинноров эгчийн минь бэлэглэсэн Юнителийн дугаар хүүг минь байрны эзэн болгоно гэж хэн санах билээ дээ. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ Юнителийн дугаартай, хоорондоо үнэгүй ярьдаг юм. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй учраас бид сонгосон. Тэгсэн нэг л өдөр манай гэр бүлийг байртай болгочихлоо. Одоо хүртэл итгэж чадахгүй л байна. Юнителийн 13 дахь байрны эзнээр 7 настай хүү тодорчээ гэдгийг сонсоод их гайхсан шүү. Үнэхээр аз, од байдаг гэдэгт итгэж эхэлсэн гэхэд болно. Танай гэр бүлийнхний хувьд маш их баяртай байгаа нь дамжиггүй? -Тийм ээ. Энэ дашрамд хайртай эгч Ичинноровтоо маш их баярлаж байгаагаа илэрхийлье. Нөхөр маань түр хугацаанд хөдөө ажиллаж байгаа учраас би 2 хүүхэдтэйгээ Ичинноров эгчийндээ байгаа. Миний амьдралд маш их тус болдог эгчдээ хайртай шүү. Хүү минь байрны эзэн болох мөчид ч бид хамтдаа байсан. Таны эгч үнэхээр буянтай хүн юм аа. Б.Бат-амгалан хүү маань байрныхаа гэрээг байгуулсан уу? -Viva city-г барьж байгаа MCS проперти ХХК-тай гэрээгээ байгуулчихсан. Барилгын компанийн хүмүүсээс хорооллын тухай сонссон. Хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн, явган хүний зам, үйлчилгээний газрууд, сургууль, цэцэрлэг гээд цөм бий юм билээ. Орчин үеийн ийм сайхан хороололд охин, хүү хоёроо өсгөнө гэж бодохоор нөхөр, бид 2 их баяртай байгаа. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “5 байр хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж байгаа Юнителчүүд та бүхэн үнэхээр чадварлаг, мундаг хамт олон юм. Байрны эзэнд баяр хүргэж буй мэндчилгээ одоог хүртэл дуусаагүй байгаа гэж сонссон? -Тийм ээ. Одоохондоо би хүүгийнхээ дугаарыг өөрөө түр барьж байгаа. Одоог хүртэл өдөрт доод тал нь 10 хүн залгаж, баяр хүргэнэ. Бас үнэн юм уу гэж лавлаж асуудаг юм. Хүү маань хичээлтэй учраас би тэр бүх дуудлагад хариу өгч байгаа. Байрны эзэн болсноос хойш бараг 600 гаруй дуудлага, 700 орчим мессеж ирсэн байх аа. Мессежийг нь устгангуут дахиад л 60, 70-раа ирдэг юм. Та аз байдаг гэдэгт итгэдэг байсан уу? -Хөөрхөн охин, хүү хоёрын ээж болсондоо би өөрийгөө азтай эмэгтэй гэж боддог байсан. Тэр бодол минь ч энэ үйл явдлаар бүрэн батлагдлаа. Бурхан тэнгэр манай гэр бүлд үнэхээр том аз хайрлалаа. Үнэхээр баяртай байна Танай гэр бүлд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та үнэхээр азтай бүсгүй юм аа. Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ