Чуулганы хуралдаан завсарлалаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг С.Ганбаатар гишүүн танилцуулсан бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг З.Баянсэлэнгэ гишүүн танилцуулсан. Уг хуулийн төсөлтэй холбоотой асуулт хариултын дараа чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ