
Жүжигчин Том Круз саяхан Америкийн Life & Style сэтгүүлд өөрийн охин зургаан настай бяцхан Сүри охиндоо 50 сая ам.доллар төлөхөө зарласан байна.
Тэрээр “Би бол халамжтай эцэг бөгөөд, охиндоо их хайртай” гэжээ.
Түүнчлэн охин маань миний амьдралын хамгийн чухал нэг хэсэг, үнэндээ би хаяагүй гэж тус сэтгүүлд ярьжээ.
Өнгөрсөн долдугаар сарын 30-нд ТМZ.com сайт дээр Сүри охин нүдэндээ нулимстайгаар ааваасаа салж байгаа зургийг паппарациуд нийтэлсэн юм.
Холливудын алдарт хосууд зургаан жил хамт амьдарсны эцэст энэ зун албан ёсоор салж Кети Холмс охиноо өөр дээрээ авахаар болсон. Тэд Нью-Йоркт хувийн эдлэндээ амьдарч байгаа юм. Харин Круз охиноо хаяа эргэж очдог гэнэ.
Тэрээр ийнхүү их хэмжээний мөнгө төлж байгаа нь нэрээ цэвэр авч үлдэх нэг арга ч гэж тайлбарлах хүмүүс олон байгаа.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ