
МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд, УИХ-ын гишүүн Ц.Цолмон тэргүүтэй хүмүүс маргааш болох “Ард түмний шударга их хуралдай”-н талаар мэдээлэл хийлээ. “Ард түмний шударга их хуралдай” маргааш “АСА” циркт 10.00-18.00 цагт болно. Нөгөөдөр буюу 28-нд МАХН-ын төв байранд хуралдай үргэлжлэх юм. Хуралдайд МАХН, МҮАН, Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам, Монголын Либерал Нам болон Эрс шинэчлэл хөдөлгөөн, Тусгаар тогтнол эвсэл, Цөмийн аюулгүй байдлын төлөө үндэсний хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн 20 гаруй байгууллагын төлөөлөл, гишүүд, дэмжигчид оролцож, 21 аймаг, 9 дүүргээс нийт 2000 гаруй төлөөлөгч оролцох нь.
Энэ үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нар илтгэл тавихаас гадна аймаг, дүүргийн төлөөлөл орон нутаг, дүүрэгт тулгамдаад байгаа асуудлыг хөндөн хэлэлцэх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ