Pоллинг Стоунс Парист тоглолтоо хийжээ

img

Домогт Pоллинг Стоунс хамтлаг өчигдөр Парис хотноо гэнэтийн тоглолт хийжээ. Тэд өөрсдийн твиттер хуудсаар цагийн дараа ердөө 15 еврогийн үнэтэй тоглолтоо хийх гэж буйгаа зарласан бөгөөд тоглолтыг үзэхээр тэдний үнэнч шүтэн бишрэгчид цуглажээ. Нэг цаг гаруй үргэлжилсэн тоглолтод ойролцоогоор 700 орчим хүн ирсэн байна. Тоглолтод ирсэн үзэгчид хэлэхдээ үнэхээр гайхалтай, эхэндээ итгэж чадаагүй. Гэхдээ л найдлага төрөөд ирлээ,  ирсэндээ ч  баяртай байна гэлцэж байв. Мөн тийм жижиг газрыг гайхалтай тохижуулж тэднийг ийм ойроос харж чадсандаа туйлын баяртай байгаагаа илэрхийлжээ. Уг тоглолтыг үзэхээр хамгийн холоос буюу германаас ч тэдний фенүүд ирсэн байв. Хамтлагийн  гишүүд ч  энэ тоглолтдоо сэтгэл хангалуун байсан бөгөөд өөрийн фенүүддээ хэд хэдэн гэнэтийн бэлэг барьсан  байна. Тэд хамгийн сүүлд 50 жилийн ойн тоглолтоо Лондон болон Нью-Йорк хотуудад хийсэн бөгөөд 2007 оноос хойш хийсэн сүүлийн тоглолт нь байсан. Тасалбар 150 ам.доллараас эхэлдэг бөгөөд VIP суудлууд нь 950 ам.доллар хүрдэг аж. Ийм үнэтэй хэдий ч тасалбарууд нь тоглолт болохоос хэдэн сарын өмнөөс захиалгаар дуусдаг аж. Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

V. Ganzorig:
MLTR ntr gesen engiin matematikuudiig avchirch baihaar ed nariig Ulaanbaatart urij togluulahgui l yum bh da??? Une hulsiig n diildeggui yum boluu???
2012-12-20