Жирэмсний үедээ эмэгтэйчүүд сэтгэл гутралд автах нь их

img

АНУ-ын Массачусетсийн Тутзийн их сургуулийн эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдээс сэтгэл зүйн судалгаа авчээ. Судалгааны үр дүнд эмч нар хэд хэдэн сэрэмжлүүлгийг гаргасан байна. Хүүхэд төрөх хүртэлх хугацаанд эмэгтэйчүүд сэтгэл гутралд автах нь ихэсдэг гэдгийг олж мэджээ. Гэвч энэ төрлийн сэтгэлийн өвчлөл нь хүүхдэд муу нөлөөтэй гэнэ. Ээж нь сэтгэл санаа тааруухан байснаар үр зулбах нь элбэг аж. Мөн хэт их ачаалалтай, хүндхэн сэтгэл санаатай байх нь жирэмсний хожуу үеийн хордлогыг үүсгэх гол шалтгаан болдог гэнэ. Орчин үед үр зулбалт ихэссэн нь үүнтэй ч холбоотой юм. Зөвхөн хүүхдэд халтайгаас гадна сэтгэл санааны иймэрхүү хямралаас болоод эхийн эндэгдэл ч  нэмэгдэж байгааг эрдэмтэд нотолсон байна. Энэ байдалтайгаар хүүхэд эндэлгүй төрсөн ч эхийн хэвлийд байхаасаа эхлэн сэтгэл санааны дарамт мэдэрсээр өсч бойжихдоо хүлцэнгүй, бусдаас хараат болон төлөвшдөг гэнэ. Энэ төрлийн сэтгэлийн өвчлөлөөс салахад хамгийн гол туслагч нь мэдээж нөхрүүд юм.  Мөн цэвэр агаар хамгийн сайн эм болдог ажээ. Учир нь агаар муутайгаас болж дотор муухайрч бие нь тавгүйрхснээс болж сэтгэл гутралд орох нь элбэг юм байна. Тиймээс бие давхар болмогцоо эрүүл агаарт гарч байх нь хожим учрах эрсдлүүдээс хамгаалах чухал шийдэл болох юм. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oogii:
ovol bolloo geheer l setgel gutraad bhiin
2012-10-27