Салхи 24 метр секунд хүрч цасан болон шороон шуурга шуурна
Энэ сарын дөрөвнөөс нутгийн өмнөд хэсгээр салхи 24 метр секунд хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр өдөртөө дулаарах боловч энэ сарын дөрөвнөөс эхлэн хүйтний эрч эрс чангарна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байх юм. Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ