Сүмд амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

img

Афганистаны  хойд нутгийн Фаряаб мужид амиа золиослогч этгээд сүмд бөмбөг дэлбэлсний улмаас тэнд байсан 30 гаруй хүн амь үрэгдсэн мэдээллийг CNN агентлаг шуурхай уламжиллаа. Амиа алдсан  30 хүнээс гадна 40-өөд хүн шархдаж гэмтсэн байна. Орон нутгийн төлөөлөл болон цагдаагийнхны өгсөн мэдээллээр сүмд олон  хүн цугласан үед зохион байгуулалтайгаар энэхүү хэргийг үйлдлээ гэжээ. Энэ өдөр бол Афганистан төдийгүй лалын шашинтнуудын тэмдэглэлт баярын өдөр бөгөөд сүмд жирийн  өдрүүдээс хавьгүй олон хүн  цугласан  байжээ. Кабул  хот одоогийн байдлаар маш их түгшүүртэй байгаа бөгөөд дахин хаана ч дэлбэрэлт болж магадгүй хэмээн  болгоомжилж байна. Дэлбэрэлт үйлдсэн амиа золиослогч этгээд цагдаагийн дүрэмт хувцас өмссөн байжээ. Өмнө нь энэ бүс нутаг харьцангуй тайван  байсан  бөгөөд халдлага, тулаан болж буй хотуудаас ч нэлээд зайтай оршдог. Үүний өмнө буюу өнгөрөгч дөрөвдүгээр сард нэгэн амиа золиослогч этгээд хүнсний  захын  ойролцоо бөмбөг тэсэлж 10 гаруй хүний амь нас эрсэдсэн билээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ