
Бельгийн нийслэл Брюссель хотын захын дүүрэгт Exxon Mobil нефтийн компанийн удирдлагын нэг Николас Мокфордыг хөнөөсөн тухай Бельгийн Дотоод хэргийн сайд мэдэгдсэн байна.
Их Британийн иргэн Николас Мокфордыг Бельгид энэ аравдугаар сарын 14-нд хөнөөсөн нь үнэн гэж Бельгийн тал өнөөдөр мэдэгдсэн аж. Одоо хоёр улс консулын хүрээнд энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа юм. Николас Мокфордыг хоёр хүн дөрвөн удаа буудан хөнөөсөн хэргийн талаар цагдаа нар тодорхой мэдээлэл өгсөнгүй. Хүний амь хөнөөсөн хоёр этгээд хэргийн газраас мотоциклээр зугтан нуугдсан бөгөөд цагдаа нар хайж байна. Николас Мокфордын эхнэрийг хэрцгийгээр зодсон ажээ.
О.СУГАР
info.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ