Дэлхийн харвалтын байгууллагын шагналт байранд Монголын эмч багтлаа

img

Дэлхийн мэдрэлийн эмч нарын наймдугаар конгресс Бразил улсын нийслэл Брасилиа хотод зохион байгуулагдаж, 2000 гаруй эмч нар дэлхийн орон бүрээс ирж оролцсон байна.
Харин манай улсаас Улсын Клиникийн Төв Эмнэлгийн Мэдрэл судлалын клиникийн эрхлэгч Р.Амарбаясгалан оролцсон байна. Тэрээр ”Монголын тархины шигдээсийн үеийн судасны бөглөрлийн уг шалтгааны судалгаа” илтгэлийг эмч нараа төлөөлөн амжилттай тавин хэлэлцүүлжээ.  Монголын харвалтын нийгэмлэг өөрийн үйл ажиллагаагаараа олон улсын байгууллагын гуравдугаар шагнал болор цомыг гардан авч, хурлын индэр дээр Монгол улсын далбааг мандуулжээ. Дэлхийн харвалтын байгууллагын тэргүүн, профессор В.Норвин нь хол газар хүрэлцэн ирж, өөрийн орны харвалтын тухай танилцуулж  нийгэмлэгийн ажлаа дүгнүүлэн гуравдугаар байрт орсонд онцлон баяр хүргэж амжилт хүсчээ. www.emch.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өвчтөн:
цус харвалт ихсэж залуужиж байгаа үед ийм сайн эмч гарч ирж байгаа нь сайшаалтай. Амжилт,
2012-10-28
bayar xyrgie:
oo. Ix saikhan medee. Iim sain emch nar Mongold baigaad talarxaj bainaa
2012-10-28
Gangaa:
Amarbaysgalan gedeg emchiig chin ix sain emch gej xymyys yarj baisan shyy. Chadbartai xyniig setgeleesee yzej zoblolgoo ogdog gex um baina lee. Mobgoliinxoo neriig delxiid gargaj ybaa iim sain emch nariig demjij ajillax xeregtei baigaa um daa.
2012-10-28
amjilt:
saikhan medee baina. amjilt amjilt
2012-10-26