Зураач С.Батцоожийн үзэсгэлэн нээгджээ

img

МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн Уран зургийн багш, Монголын Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн дэд дарга, зураач Сүхбаярын Батцоожийн “ХҮЛЭГ МИНУ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 22-нд Монголын уран зургийн галерейд нээгдсэн юм. Үзэсгэлэнд С.Батцоожийн 40 гаруй уран бүтээл дэлгэгдэж байгаа бөгөөд хадны сүг зураг дахь морь дүрсэлгээ, хүрэлийн үеийн морь дүрсэлгээ зэрэг уламжлалт хэв маягийг монгол үндэсний хээ угалзны загвартай уялдуулан өөрийн гэсэн шинэлэг өнгө төрх бүхий морь дүрсэлгээнүүдийг гаргаж илэрхийлсэнээрээ тус үзэсгэлэнгийн онцлог оршиж байна. Үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд 29-нийг хүртэл 7 хоног үргэлжлэх юм. Н.Өрнө  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ