
Британийн Премьер лигийн хүснэгтэд хоёрдугаар байрт бичигдэж буй Манчестер Юнайтед клубын хагас хамгаалагч Шинжи Кагава гэмтлийн улмаас багагүй хугацаагаар тоглолтыг өнжих болжээ.
Аваргуудын лигийн хүрээнд МанЮ өнгөрөгч мягмар гаригт Брага клубыг 3:2-ын харьцаагаар гайхалтай тоглолт үзүүлэн буулгаж авсан билээ. Тэрхүү тоглолтын дундуур япон тоглогч өвдгөндөө бэртэл авсан юм.
Түүнийг 3-4 долоо хоногоор талбайд гарахгүй хэмээн дасгалжуулагч Сэр Алекс Фергусон сэтгүүлчдэд баталсан байна. “Энэ бол үнэхээр таагүй мэдээ” хэмээн Сэр Алекс хэлжээ.
Манчестер Юнайтед энэ сард хийсэн Аваргуудын лиг, Премьер лигийн дөрвөн тоглолтдоо бүгдэд нь хожил аваад байгаа ба маргааш супер тоглолтод орно.
Премьер лигийг тэргүүлэгч, өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн аварга Челси клубтэй Сэр Алексын цэргүүд ням гаригт тулах юм. Тэгвэл энэхүү тоглолтын дараа буюу 31-ний лхагва гаригт энэ хоёр клуб Лигийн цомын тэмцээнд дахин учраатай.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ