Хууль бусаар зэвсэг худалдаалагчийг саатуулав

img

Хятад Нигерийн хооронд хууль бусаар галт зэвсэг худалдаалдаг томоохон сүлжээний толгойлогчийг саатуулжээ.  Гери Хайд хэмээх 43 настай уг залуу Нью-Йорк орчимоос баривчлагдсан бөгөөд олон жил энэ төрлийн наймаа эрхэлж байсан ч татвар хураамж төлж байгаагүйн дээр ямар ч борлуулалтын  лицензгүйгээр  галт зэвсэг худалдаалсаар  иржээ. Тэрээр 2007 оноос хойш 40 мянга гаруй AK-47, 30 гаруй мянган винтов, 10 мянга орчим гар буу худалдаалжээ. Эдгээр нь ойролцоогоор 32 сая ам.долларын өртөг бүхий наймаа  байжээ. Гери Хайдын хэргийг ирэх арваннэгдүгээр  сарын 23-нд Southwark-ийн  шүүх танхимд хэлэлцэхээр болоод байна. Хайд 2003 онд мөн гэмт хэрэгт холбогдож байсан бөгөөд тодруулбал, нэг сая ам.долларын орлогоо нуун дарагдуулж байсан аж. Түүний хэргийг шалгаж буй цагдаагийн офицер Питер Меиллроу хэлэхдээ “Тэр  бол туршлагатай зэвсгийн наймаачин бөгөөд олсон орлогоо ч нуун дарагдуулж гаршсан нэгэн” хэмээн тодорхойлжээ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ