Брэд Питт охиныхоо шаардлагаар тамхинаас гарна

img

Холливудын од Брэд Питт сүүлийн хэдэн хоногт тамхинаас гарах гэж элдвийн л арга хэрэглэх болжээ. Тэрээр ховсдогчийг хүртэл хөлсөлж, ховсын хүчээр тамхинаас амархан гарчихна гэж бодсон ч тийм амар биш байгаа бололтой. Брэд Питтийг охин Захара, Шило хоёр нь цэцэрлэгт нууцаар тамхи татаж байхыг “илрүүлж”, эцгийгээ багагүй шүүмжилсэн аж. Брэд өөрөө тамхийг байнга муулж ярьдаг хэрнээ охиддоо “баригдсандаа” бантаж, ойрын хугацаанд тамхинаас гарах хатуу ам өчиг өгчээ. Одоогоор Брэд Питт тамхиа бүрэн хаячихаж чадаагүй ч гэсэн мөдхөн охидынхоо шаардлагыг биелүүлэхээр чармайж байна.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sain aab be
2011-11-11
Сайхан гэр бүр шүү
2011-11-01