
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас "Нон шим" бэлэн гоймонг худалдаалахгүй байх арга хэмжээг авлаа. Учир Солонгосын "Нон шим" гоймонгоос хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хортой бодисууд илэрчээ. "Нон-шим" компанийн бэлэн болон аягатай гоймонгуудад зургадугаар сард хийсэн шалгалтаар дээрх зөрчил илэрч, нэн даруй зөрчлийг арилгах арга хэмжээ авах шаардлага хүргүүлсэн ч компанийн зүгээс өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй байна.
Халуун усанд хурдан дэвтэж идэхэд бэлэн болдог бүх төрлийн бэлэн гоймонг цельсийн 350-400 хэмийн өндөр халуунд чанаж үйлдвэрлэдэг байна. Ингэж бэлтгэх явцад гоймонд хүний биед хорт хавдар үүсгэгч “Benzopyrene” хэмээх бодис үүсдэг болохыг илрүүлжээ. Тиймээс өнөөдрөөс эхлээд худалдааны төвүүдээр энэ төрлийн бэлэн гоймонг худалдахгүй гэнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ