
Twitter хэрэглэгчид Лондон хотын газрын зургийг 66 хэлээр ашиглах боломжтой болж байна. Энэхүү газрын зургийг доктор Эд Мэнлей болон Лондоны их сургуулийн доктрантурын оюутан Жемс Чэшр нар түгээмэл хэрэглэгддэг 66 хэл дээр ашиглах боломжтойгоор өнгөрсөн наймдугаар сард бүтээж дуусчээ.
Тооцоолж байгаагаар уг газрын зургийг нийт хэрэглэгчдийн 92.5 хувь нь англи хэлээр ашиглах гэнэ. Газрын зургийг бүтээгчид тэрхүү олон хэлийг өнгөөр ялгасан аж. Тухайлбал, Турк хэлийг хөх өнгөөр, Арабыг ногоон, Оросыг яагаан, Францыг улаанаар гэхчилэн ялгажээ. Уг газрын зургийг ашиглахаар одоогийн байдлаар гурван сая гаруй хэрэглэгч GPS тохиргоог суулгуулах хүсэлт илгээсэн байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ