Хөгжлийн банкнаас санхүүжих автозамын барилга, байгууламжийн жагсаалтыг баталлаа

img

Хөгжлийн ач холбогдол бүхий дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг Хөгжлийн банкаар шийдвэрлүүлэх тухай тогтоолын төслийг  өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд  дэмжлээ. Энэ тогтоолд Хөгжлийн банкны санхүүжилтэд шилжүүлэх өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр баригдаж байгаа болон Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа зарим автозамын барилга, байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталж орууллаа. Хавсралтад заасан зам барилгын ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг гэрээний дагуу санхүүжүүлж, хугацаанд нь хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн яам болон Хөгжлийн банкны удирдлагуудад даалгалаа. Арвайхээр-Баянхонгор, Баянхонгор, Алтай, Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Даланзадгад, Өндөрхаан-Чойбалсан, Манхан-Дарви зэрэг чиглэлийн хатуу хучилттай авто замын төслүүд энд багтжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ