Сурагчдын хоолны зардлын дунджийг нэмэгдүүллээ

img

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны нэг өдрийн зардал 400 төгрөг байсныг ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс 600 төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас тогтоол гарлаа. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардал 8-10 цаг ажилладаг цэцэрлэгт 1100 төгрөг байсныг 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувиллын болон тусгай цэцэрлэгт 1600 төгрөг байсныг 2400 төгрөг болгож нэмэгдүүлэхээр болж байна. ­Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдардаг нэг хүүхдийн хоолны зардал 1545 төгрөг байсныг мөн нэмэгдүүлж 2315 төгрөг болгохоор Засгийн газрын тогтоолд тус тус тусгажээ. Энэ тогтоол нь ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, орчны  ариун цэвэрт тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад үүрэг болголоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

soko213:
сургуулийн хүүхдийн үдийн цай гэж арай дэндүү юум өгөх юумаа бгд\28цогцолбор сургуулийн үдийн цай нь түүхий мантуун бууз бүр исчихсэн ундаа ч гэхэд хэцүү жимсний шүүс ч гэхэд хэцүү юум өгдөгөө сургалтйн менежер жаргалмаад нь хэлхээр манайх коко десэртээс юумаа авдаг манайх стандартых гээд ам таглаад олигтой хариу хэлэхгүй байнаа энийг шалгаж үзээчээ мэргэжилийн хяналтынхаан коко десэртээс өөр нарийн боовны газар байдаггүй юумуу
2012-12-25
anujin:
35-r surguuliinhan aldag onog udiin tsai uguud bn. bagshdaa heleheer zavgu gsn
2012-10-28
unen shd
2012-10-28
Төгсөө:
Хүүхдийн хоолны мөнгийг нэмээд хүүхдүүддээ хүрч чадах юм уу? Цэцэрлэгийн хүүхдүүдэд тарахад нь чихэр өгдөг гэнэ лээ. Диатезтай хүүхдүүд нэмэгдээд байхад чихэр өгөхийн оронд хооллох цагийг нь нэмэгдүүлээсэй.Бас Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүнцогцолбор сургуулийн 5-р ангид өдрийн хоол нь хүрэлцэхгүй дан мантуу идүүлсэн гэж ярих хүүхэд байх юм. Бас өдрийн хоолыг нь авчирсан аяганых нь талаар буюу бараг 150 мл орчим өгдөг гэж 5-р ангид сурдаг хүүхэд ярьж байна.Энэ яриа үнэн эсэхийг болон тийм зүйл байдаг эсэхийн талаар тухайн Хүүхдүүдээс өөрсдөөс нь яриа авч, хоолных нь хэмжээг биетээр хийлгэж хэмжүүлж шалгамаар юм. Захирал,эрхлэгч, багш, найз нөхөд нь энэ цагаар аягаа бариад явдаг сураг ч гарах юм. Ичмээр юм даа. Нэртэйгээр нь багш нарт нь ч гэсэн хоолны хөтөлбөр хэрэгжүүлж цалингаас нь суутгаж байвал таарна
2012-10-27
unen shd